The Cora
Өөрөөсөө корсеттой, бүтэн биеийн COLUMBIAN SHAPER /Stage 2, 3 Heavy duty/ Нарийн мөртэй
Өөрөөсөө корсеттой, бүтэн биеийн COLUMBIAN SHAPER /Stage 2, 3 Heavy duty/ Нарийн мөртэй
Очиж авах боломжтой эсэхийг ачаалж чадсангүй
ТАЙЛБАР
- Өөрөөсөө бэлхүүсний корсеттой тул бэлхүүс тайл гаргаж өгнө.
- Давхар хийц бүхий уян сүлжмэл ган нуман оруулгуудтай корсетон бүтэцтэй тул даралт сайн, жигд галбиржуулна.
- Материал өндөр зэргийн суналттай, бат бөх, амьсгалдаг POWERNET. Дотор тал өндөр технологиор хийгдсэн, амьсгалдаг, нянгийн эсрэг үйлчилгээтэй гөлгөр бичил шахалт сайтай фибер материалтай ба биед тухтай байдлыг мэдрүүлнэ.
- Урдаа өөртөө тохируулан чангалж суллах боломжтой 3 эгнээ дэгээтэй ба давхар цахилгаантай
- Төрсний дараах гэдэсний булчингийн голд үүссэн зайг нийлүүлнэ
- Stage 2, 3 буюу барилт гарбиржуулалт сайн.
- Өөртөө тохируулан уртасгаж, богинсгох боломжтой нарийн мөртэй
- Өгзгийг өргөж, хэлбэр засахад тусална. Доороо цахилгаантай нээгддэг тул ариун цэврийн өрөө ороход амар
- Давсаг, хэвлий, бэлхүүсийг дарж галбиржуулна
- Нуруу нугасанд ирэх ачааллыг бууруулж, дэмжлэг өгөх зориулалттай
- Хагалгааны дараа өмсөх заалттай хүмүүс хэрэглэж болно. Мэс заслын дараа шууд өмсөх боломжтой бөгөөд шарх оёдлыг цэвэр байлгаж, халдвар орохоос сэргийлж өгдөг. Шахалтын галбиржуулагч хувцас нь эдгэрэлтийн процесст чухал үүрэгтэй ба шарх эдгэрч, хүссэн галбиртаа орох хүртэл өмсөхийг зөвлөдөг. Нөхөн сэргээх процесст зайлшгүй шаардлагатай галбиржуулагч нь хаван үүсэхээс сэргийлэхээс гадна эд эсийн эргэн тойронд илүүдэл шингэн хуримтлагдах, арьс хөхрөх, арьс өнгө алдахаас сэргийлдэг.
Анхаарах: 170 см -аас дээш өндөртэй хүнд мөрний тохируулга богинодож болох тул тохиромжгүй болохыг анхаарна уу. Гуя хэсэг дундажаас илүү масс-тай бол тохиромжгүй байж болно.
Хэрэв өгзөгний масс бага бол нэмэлтээр өгзөгний нэмэлт пад хэрэглэх боломжтой. Өгзөгний пад үзэх энд дарна уу.
Өнгөний сонголт: Хар, Beige
ХЭМЖЭЭСИЙН ХҮСНЭГТ
Размер сонгох зөвлөмж: Бэлхүүсний хамгийн нарийн тайл хэсгийн тойрог болон, өгзөг таазны хамгийн өргөн хэсгийг хэмжиж размер хүснэгтээс харгалзах размерыг сонгоно уу. Бэлхүүсний нарийн тайл хэсгийн тойрог хэмжээсээр гол болгоно. Зөвлөмж хэрэгтэй бол FB page хуудас руу холбогдоно уу.













