Хэрхэн өөртөө тохирсон галбиржуулагч сонгох вэ?

Корсет сонгох уу? Корсет бол ардаа үдээстэй загвар уу? Эсвэл дэгээтэй, цахилгаантай загвар уу? Ямар материалтай корсет сонгох уу? Полестир, спандекс, даавуу, эсвэл латекс корсет аль нь үр дүнтэй вэ? Эсвэл корсет биш Bodyshaper ч зүгээр юм уу? гээд сонголтоо хийж чадахгүй эргэлзэж байна уу? Тэгвэл танд өөртөө тохирсон галбиржуулагч сонгоход туслах дараах зөвлөмжид анхаарал хандуулаарай.  

Хүн бүрийн биеийн онцлог, биеийн хэлбэр өөр байдаг. Та толинд хараад өөрийн биеийн аль хэсгийг илүү сайхан болгомоор байна анзаарч хараарай. Далны мах далдалмаар байна уу? Бэлхүүс тайл хэсгээ илүү нарийхан болгомоор байна уу? Тааз өгзөг хэсэг дээр масс илүү хэрэгтэй байна уу? Давсаг хэвлий? Эвсэл бүтэн биеийг гайхалтайгаар урлах уу?

Хэрвээ таны дал, нурууны мах булцайж гардаг бол нуруутай корсет тохирхомжтой. Та энд дарж үзнэ үү. Эсвэл дал нуруу дарсан Colombian Stage 2,3 bodyshaper-үүдийг санал болгож байна. Эдгээр нь ар нурууны булцайсан хэсгийг дарж жигд харагдуулах ба цаг хугацааны явцад галбиржуулах, тураах үйлчилгээтэй байдаг. Нуруу дарсан бэлхүүсний корсеттой галбиржуулах бүтэн биеийн Bodyshaper үзэх бол энд дарна уу. 

Мөн ар дал нурууны махнаас болоод левчик зүүхээр голоор хуваагдах, үүнээс үүдэлтэй биед тухгүй мэдрэмж төрдөг бол Bra Shaper буюу өргөн артай левчикийг санал болгож байна. Ардаа 6 эгнээ дэгээтэй, 12.5 см өргөн тул нурууны мах дарах, хуваалт үүсгэхгүй биед маш тухтай ба хөхийг өргөж, хэлбэрийг засаж харагдуулдаг. Левчик зүүхээс төвөгшөөдөг хүмүүст зориулсан бидний мэдэх алдарт Опра Винфрита -гийн таашаалд нийцсэн энэхүү өргөн артай, хөхний хэлбэр засаж галбирлаг харагдуулах Bra Shaper-ийг туршаад үзээрэй. Хөхний хэмжээнээс хамаараад нэмэлт порлонтой, порлонгүй хоёр төрөл байдаг. Хөх жижиг талдаа бол гол хэсэг болон доороос өргөх порлонтой. Харин хөхний хэмжээ том бол нэмэлт порлонгүй, зөвхөн хэлбэрийг маш гоё засаж харагдуулна. Элдэв нухах төмөр, пластик оруулгууд байхгүй хэрнээ хэлбэр гайхалтай засаж өргөж өгдөг Bra Shaper бол гайхалтай.  Өргөн артай тул мах хуваахгүй, биед эвтэйхэн, хувцас өмсөхөд маш цэгцтэй харагдуулдаг. Өргөн артай, Bra Shaper левчик үзэх бол энд дарна уу.

Хэрвээ та бэлхүүс тайл хэсгээрээ турах галбиржих, тайл гаргах хүсэлтэй байгаа бол бүсэлхийний Heavy Duty корсет хамгийн үр дүнтэй. 

Хэрвээ та дасгал хөдөлгөөн хийж (жишээ нь: fitness, spinning, dance, гүйлт гэх мэт), хөлөрч турах бол латекс корсет тохиромжтой. Латекс корсет нь цусны эргэлтийг сайжруулж, биеийн температурыг эрчимтэй нэмэгдүүлэх замраар хөлөргөж тураадаг. Гадна тул 100 хувь байгалийн латекс, дотор тал 98 хувь хөвөн даавуун тул биед эвтэйхэн, маш сайн хөлөргөж, мөн хөлсийг сайн шингээж өгдөг. Латекс корсет бэлхүүс хэвлийн хэсгийг жигд тураах үйлчилгээтэй. Латекс корсет хамгийн ихдээ өдөрт 8 цаг зүүж болдог (шөнө унтахдаа зүүхгүй).  Хэрэв та бэлхүүс, тайл аа хүссэн хэмжээндээ урлах хүсэлтэй байгаа бол даралт сайтай буюу Heavy Duty гэсэн латекс корсетыг сонгоорой. Харин корсет зүүхээс төвөгшөөдөг бол эхний удаад даралт дунд, материал арай зөөлөн нимгэн загварыг сонирхоод үзээрэй. Латекс корсетны каталог үзэх бол энд дарна уу.

Хэрвээ таны бөөр нуруу эмзэг бол латекс корсет хараахан тохиромжгүй ба зөвхөн хөлөргөхгүй даавуун төрлийн корсетууд тохиромжтой. Мөн дөнгөж төрсөн эмэгтэйд латекс корсет зөвлөдөггүй. Даавуун, полестор, спандекс хосолсон материалтай галбиржуулагч корсетууд нь бөөр нуруунд ээлтэй,100% чийг татахгүй, дулаахан байхаас гадна цагийн хязгааргүй зүүх боломжтой байдаг (гэхдээ шөнө унтахдаа зүүхгүй!!!) ба бөөр нуруу эмзэг, төрсний дараа, хагалгааны дараа болон бусад бөөр нурууны эмчилгээний заалттай хүмүүст тохиромжтой байдаг. Манай дээрх ардаа уяатай даруулга сайтай (Heavy Duty) корсетууд болон тайл гаргах онцгой хийцтэй Колумб корсетууд (3 эгнээ дэгээтэй, гадуураа давхар цахилгаантай) даавуун, полестор, спандекс хосолсон Denim, Powernet материалтай байдаг. Эдгээр нь загварууд бэлхүүс хэвлийн хэсгийг галбиржуулан тураахаас гадна бэлхүүс тайлыг сийлсэн мэт гаргаж өгөхөд тусалдаг онцгой хийцтэй байдаг. 

  • Ардаа уяатай даруулга сайтай (Heavy Duty) корсетууд үзэх бол энд дарна уу.
  • Цахилгаантай, дэгээтэй бэлхүүсний корсет - COLOMBIA HEAVY DUTY үзэх бол энд дарна уу. 
  • Цахилгаантай, дэгээтэй, мөртэй бэлхүүсний корсет - COLOMBIA HEAVY DUTY үзэх бол энд дарна уу. 

Хэр зэргийн даралттай корсет сонгох уу?

Та хэр хэмжээгээр их галбиржих хүсэлтэй байна, тэр хэмжээгээр их даралт сайтай галбиржуулах загвар сонгох нь тохиромжтой.

  • Эрчимтэй галбиржин турах хүсэлтэй бол Heavy Duty (даралт сайтай) загваруудаас өөрийн хүсэл сонирхолд нийцсэн загвараа сонгоод аваарай. Heavy Duty загварууд өөрөөсөө суналт багатай байдаг. Ялангуяа урдаа 3 эгнээ дэгээтэй, гадуураа цахилгаантай Heavy Duty Colombia загварууд суналт бага тул та зөвхөн размер хүснэгт дагуу размераа сонгож аваарай. Харин галбиржуулах ардаа үдээстэй Heavy Duty корсетууд ардаа уяагаар суллаж чангалж өмсөх боломжтой тул 1 размер жижиг авах боломжтой.  
  • Харин даралт дунд зэрэг гэсэн тайлбартай корсетууд түлхүү гоёлын зориулалтаар зүүх, зүүх явцдаа аажим галбиржих сонирхолтой хүмүүст тохиромжтой байдаг.
  • Даралт зөөлөн, мөн материал нимгэн болоод ирвэл галбиржуулахгүй, зөвхөн гоёлын зорилгоор зүүхэд тохиромжтой. 

Анхаарах: Хүмүүс давсаг хэвлий дарах корсет байна уу гэж маш их асуудаг. Галбиржуулагч корсет нь өөрөө даралт ихтэй байдаг тул давсаг руу даралт өгөх нь эрүүл мэндийн хориглох заалттай байдаг. Давсаг дээр даралт өгөх нь үтгээ, давсаг унжих, бие засахад хүндрэл үүсгэх эрсдэлтэй байдаг тул олон улсын эрүүл мэндийн стандарт дагуу манай корсетууд давсаг дээр даралт өгөхгүй болохыг мэдэгдэж байна. Үүний оронд давсаг хэвлий даралт арай зөөвлөн bodyshaper, турсик загваруудаас сонгоорой.

Хэрэв корсетыг бодвол арай зөөлөн төрлийн загвар сонирхож байгаа бол Bodyshapers загвар- уудыг сонгоорой. Bodyshaper нь зориулалтаасаа хамаараад таны бэлхүүсийг нарийсгах, өгзөг өргөх, өгзөг ташаа том харагдуулах, биеийн илүү хэсгүүдийн өөг дарж ерөнхий S галбирыг урлах үйлчилгээтэй байдаг. Мөн хагалгааны дараа зүүх зориулалттай бүтэн биеийн загварууд байдаг. Bodyshaper нь арай зөөлөн төрлийн загвар тул корсет зүүхээс төвөгшөөдөг хүмүүст, мөн өөрийн биеийн онцлогт тохируулан бүтэн биеийн галбираа урлах хүмүүст тохиромжтой.

Bodyshapers загварууд даралтын түвшингээсээ хамаараад Stage 1, Stage 2, Stage 3 гэсэн төрөлтэй байдаг. 

Stage 1 бол суналттай зөөлөн төрлийн загвар ба биеийн ерөнхий өө но-той хэсгийг дарах, жигд харагдуулахад тусалдаг. Ердийн bodyshaper загварууд болон Seamless shapewear буюу хувцасны дотуур өмсөхөд мэдэгдэхгүй маш нимгэн хэрнээ хүчтэй чанартай материалтай загварууд энэ төрөлд хамаарна. Өөгүй мэт мэдрэмж төрүүлэх нимгэн хэрнээ маш чанартай Seamless Shapewear загваруудыг энд дарж үзнэ үү. 

Stage 2, 3 төрлийн загварууд  даралт илүү сайн тайл гаргаж, өгзөгийг өргөж өгнө. Явцдаа биений галбирыг жигд галбиржуулах үйлчилгээтэй байдаг. Энгийн үед өдөр тутамдаа байнга зүүж галбир засах, мөн хагалгааны дараагийн шатанд зүүж хэрэглэх боломжтой. Гэхдээ бэлхүүсний даралт галбиржуулалтын хувьд  Heavy Duty корсетыг гүйцэхгүйг анхаарна уу.

Bodyshaper нь амьсгалдаг, арьсанд зөөлөн, биед тухтай мэдрэмж төрүүлэхүйц, уян суналттай, бактерын эсрэг, нано технологи дээр суурилсэн өндөр шахалт бүхий материалтай. Хувцасны дотуур өдөржин өмссөн ч биед эвтэйхэн, үр дүн сайтай байдаг. Хагалгааны дараа өмсөх заалттай хүмүүс хэрэглэж болно. Мэс заслын дараа шууд өмсөх боломжтой бөгөөд шарх оёдлыг цэвэр байлгаж, халдвар орохоос сэргийлж өгдөг. Шахалтын галбиржуулагч хувцас нь эдгэрэлтийн процесст чухал үүрэгтэй ба шарх эдгэрч, хүссэн галбиртаа орох хүртэл өмсөхийг зөвлөдөг. Нөхөн сэргээх процесст зайлшгүй шаардлагатай галбиржуулагч нь хаван үүсэхээс сэргийлэхээс гадна эд эсийн эргэн тойронд илүүдэл шингэн хуримтлагдах, арьс хөхрөх, арьс өнгө алдахаас сэргийлдэг.

Та өөрийн биеийн онцлогт тохируулан олон төрлийн Bodyshaper- ээс энд дарж каталог руу зочлон сонгоорой. 

Тайл хэсгийг илүү нарийхан харагдуулахад ташаа өөрөө чухал байдаг. Ташаа хэсгийн хонхоргойг дүүргэж таазыг өргөн харагдуулснаар бэлхүүс нарийн тодроод гараад ирдэг. Ялангуяа дөрвөлжин, эсвэл дугуй хэлбэрийн биетэй хүмүүст галбиржуулагч корсет болон bodyshaper ээ өмсөөд, давхар нэмэлтээр ташааны нэмэлт хэрэглэвэл галбир бүүр төсөөлснөөс ч сайхан гарч ирдэг. Өгзөгний масс багатай хүмүүст өгзөгний силикон нэмэлт пад хэрэглэснээр галбирыг төгс урлахад тусалдаг.

Зөв размер сонгох нь өмсгөл биед эвтэйхэн байх, бас үйлчилгээ сайн үзүүлэхэд тусалдаг тул та сонгосон загварынхаа тайлбар хэсэг рүү орж размер хүснэгт, размер сонгох зөвлөмжийн дагуу биеийн хэмжээсээ хэмжиж зөв размераа сонгоорой. 

    • Бэлхүүс: Бэлхүүсний хамгийн нарийн тайл хэсгийн тойргийг хэмжинэ. Энэ нь хүйсний нүхнээс дээш 2-3 хуруу зайнд байрлах бэлхүүсний хамгийн нарийн тайл хэсгийн тойргийг хэлнэ 
    • Цээж: Цээжний хамгийн өргөн хэсгийг тойрог хэмжээг хэмжиж гаргана
    • Ташаа: Таазны хамгийн өргөн хэсгийн тойрог хэмжээг хэмжиж гаргана
    • Өгзөг: Өгзөгний хамгийн өргөн хэсгийн тойрог хэмжээг хэмжиж гаргана

    Анхаарах: даавуун эсвэл хулдаасан метр ашиглаж см-ээр хэмжиж гаргана.

    Ямар хувцас өмсөхөөс хамаарч галбиржуулагч загвараа сонговол тохиромжтой байдаг. Зарим төрлийн бариу, нимгэн даашинзны дотор bodyshaper-үүд, Цахилгаантай, дэгээтэй бэлхүүсний корсет - COLOMBIA HEAVY DUTY, мөн Seamless загварууд тохиромжтой.

    Хувцасны гадуур өмсөх нөхцөлд загварлаг гоёлын, тайл тодотгосон гоёлын корсетууд тохиромжтой. Шууд цамцгүй өмсөнө гэвэл цээж дарсан гоёлын загварууд маш дэгжин бас бие цэгцтэй харагдуулдаг. Харин загварлаг харагдангаа давхар галбиржаад авна аа гэвэл галбиржуулах бэлхүүсний корсетуудыг сонирхоод үзээрэй.

    Гоёлын даруултай топ-ууд мөн хамгийн тансаг сонголт болдог. Яалтачгүй шүүгээнд байх ёстой загваруудын нэг. Бүхий л хувцаслалт дээр зохицох өөр юу байхав? Тиймээ?

    Таалагдвал найз руу гаа шэйр хийгээрээ

    Love ~The Cora