Таны хэвлийн өөхлөлт аль төрөлд илүү ойр байгаагаас шалтгаалж арчлах арга нь өөр байдаг.

1. Стрессийн хэвлийн өөх (Stress Belly)
Стресс удаан үргэлжлэхэд кортизол хэмээх стрессийн даавар ихэсдэг. Энэ нь өлсөх мэдрэмжийг нэмэгдүүлж, чихэрлэг болон тослог хоол идэх хүслийг ихэсгэдэг. Мөн нойр дутуу байдал нөлөөлдөг. Нойр дутуу байснаар дараа өдөр идэх хоолны хэмжээг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Үе үе ядарч, цуцсан мэдрэмж төрөх хандлагатай. Тайвшрах_ чанартай нойр авах замаар хэвлийн өөхлөлтийг бууруулах боломжтой
Юу хийх вэ?
✔ Өдөрт 7–9 цаг чанартай унтахыг зорих.
✔ Өдөр бүр 20–30 минут алхах эсвэл хөнгөн дасгал хийх.
✔ Уураг, эслэг ихтэй өглөөний цай идэх.
✔ Кофе, чихэрлэг ундааг багасгах.
✔ Амьсгалын дасгал, бясалгал эсвэл тайван алхалт хийх.
🖤 Корсет, Bodyshaper хэрхэн туслах вэ?
Корсет, bodyshaper нь:
• Бэлхүүсийг шууд тодруулж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
• Биеийн зөв тэгш, цэгцтэй байрлалд дэмжлэг үзүүлнэ.
• Хэт их идэхээс сэргийлж илүүдэл жин хасахад тусална
• Илүү гоё харагдаж байгаагаа мэдрэх нь эрүүл зуршлаа хадгалах урам зориг өгдөг.
Бэлхүүс, тайл гаргаж галбиржих, хэтрүүлэн идэхээс сэргийлж турах бол энд дарж тохиромжтой корсетууд үзнэ үү.
2. Доод хэвлийн өөх (Lower Belly Fat)
Доод хэвлийн өөх нь эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог. Ихэвчлэн хүйсний нүхнээс доош хуримтлагддаг. Дааврын өөрчлөлт, удаан суух, хөдөлгөөний дутагдал, жирэмслэлт, насжилт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Хүчний дасгал хамгийн үр дүнтэй.
Юу хийх вэ?
✔ Долоо хоногт 2–4 удаа хүчний дасгал хийх.
✔ Өдөр бүр 8,000–10,000 алхам алхах.
✔ Удаан суух бол цаг тутам босож 2–3 минут алхах.
✔ Хэвлийн гүн булчин (core)-аа ажиллуулах дасгал хийх.
✔ Уураг хангалттай хэрэглэж булчингийн массыг хамгаалах.
🖤 Корсет, Bodyshaper хэрхэн туслах вэ?
• Хэтрүүлж идэхээс сэргийлж илүүдэл жин хасахад тусална
• Доод хэвлийг илүү жигд харагдуулна.
• Хувцасны доор овойлт багасгаж илүү цэвэр силуэт үүсгэнэ.
• Гол булчингаа мэдэрч зөв байрлалтай явахад тусалж, цаашид хэвлийн өөхлөлтийг багасгахад тусална
• Дасгал болон зөв хооллолтын хамт хэрэглэвэл үр дүн хурдан гарна
Бэлхүүс, тайл гаргаж галбиржих, хэтрүүлэн идэхээс сэргийлж турах бол энд дарж тохиромжтой корсетууд үзнэ үү. Давсаг хэвлийн хэсгийг жигдэлж зөв байрлалд оруулж багасгах бол энд дарж даруулгайтай шорт үзээрэй. Хэрэв корсет өмсөхөөс төвөгшөөдөг бол арай зөөлөн төрлийн хэр нь үр дүнтэй галбиржуулж тайл гаргах, давсаг хэвлий дарах бүтэн биеийг bodyshaper загваруулыг энд дарж үзээрэй.
Дотоод эрхтний хэвлийн өөх (Visceral Belly Fat)
Энэ төрлийн өөх нь арьсан доор биш, дотор эрхтний эргэн тойронд, хэвлийн гүнд хуримтлагддаг. Хэвлий хатуу эсвэл бөмбөгөрсөн мэдрэмж төрж болно. Ихэвчлэн бодисын солилцоотой холбоотой. Амьдралын хэв маяг хамгийн чухал нөлөөтэй.
Юу хийх вэ?
✔ Жингээ аажмаар бууруулах зорилго тавих.
✔ Чихэрлэг ундаа, боловсруулсан хүнсийг багасгах.
✔ Долоо хоногт дор хаяж 150 минут дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх.
✔ Хүчний дасгалыг кардио дасгалтай хослуулах.
✔ Бүсэлхийн тойргоо тогтмол хэмжиж өөрчлөлтөө хянах.
🖤 Корсет, Bodyshaper хэрхэн туслах вэ?
• Хэтрүүлж идэхээс сэргийлж илүүдэл жин хасахад тусална
• Хэвлийг илүү эмх цэгцтэй харагдуулна.
• Биеийн зөв байрлалыг дэмжинэ.
• Илүү өөртөө итгэлтэй болгож эрүүл амьдралын хэв маягаа үргэлжлүүлэх сэдэл өгнө.
• Эрүүл хооллолт, дасгалын үр дүнг нэмэгдүүлнэ
Бэлхүүс, тайл гаргаж галбиржих, хэтрүүлэн идэхээс сэргийлж турах бол энд дарж тохиромжтой корсетууд үзнэ үү. Давсаг хэвлийн хэсгийг жигдэлж зөв байрлалд оруулж багасгах бол энд дарж даруулгайтай шорт үзээрэй. Хэрэв корсет өмсөхөөс төвөгшөөдөг бол арай зөөлөн төрлийн хэр нь үр дүнтэй галбиржуулж тайл гаргах, давсаг хэвлий дарах бүтэн биеийг bodyshaper загваруулыг энд дарж үзээрэй.