Нуруу бөгтийх тусам гэдэс түрж, хэвлий унжиж, галбир бүхэлдээ өөр харагддаг.

Урагш бөгтийсөн байрлалтай үед аарцаг урагш хазайж (anterior pelvic tilt), хэвлийн булчин суларч, нурууны нум хэт ихэсдэг учраас хэвлий урагшаа түрж харагддаг.

📊 Судалгаагаар насанд хүрэгчдийн 50–70% нь ямар нэг хэмжээгээр урагш мөртэй, бөгтөр нуруутай эсвэл буруу суулттай гарсан байна. Компьютер, гар утас, удаан суух хэвшил нь хамгийн том шалтгаануудын нэг.  

Удаан хугацаанд бөгтөр нуруутай, толгой урагшилсан байрлалтай явах нь

  • Архаг хүзүүний өвдөлт
  • Архаг мөрний өвдөлт
  • Архаг бүсэлхийн өвдөлт
  • Булчингийн тэнцвэрийн алдагдал
  • Хөдөлгөөний хязгаарлалт
  • Хэвлийн булчин суларч хэвлий урагш түрж харагдах
  • Настай үед нуруу илүү бөгтөр болох эрсдэл (ялангуяа ясны сийрэгжилттэй хүмүүст)
  • Амьдралын чанар буурах зэрэг эрсдэл нэмэгдэж болно.

Та толины өмнө яг одоо эгц зогсоод өөрийгөө хараарай.

Дараа нь мөрөө бага зэрэг бөгтийлгөж, толгойгоо урагшлуулаад дахин хараарай.

Нэг ч килограмм нэмээгүй хэрнээ:

  • Гэдэс илүү түрж гарсан мэт харагдана.
  • Хэвлий унжсан юм шиг болно.
  • Хүзүү богиносож, намхан болсон мэт санагдана.
  • Бүхэлдээ илүү тарган, ядарсан төрхтэй болдог.

Энэ бүхэн хэдхэн секундийн дотор болсон. Яагаад?

Нурууны байрлал үнэхээр гаднах төрхийг өөрчилдөг үү?

Тийм.

Бидний бие бол яс, үе мөч, булчингуудын тэнцвэр дээр тогтож байдаг.

Толгой ердөө 4–6 кг жинтэй. Харин толгойгоо урагш 5–6 см гаргахад хүзүүний булчин, нуруунд ирэх ачаалал хэд дахин нэмэгддэг. Үүний улмаас:

  • мөр урагш суудаг
  • цээж хумигддаг
  • аарцагны байрлал өөрчлөгддөг
  • хэвлийн булчин сулрах хандлагатай болдог

Эцэст нь гэдэс хэвлий хэсгээр өөхлөлт нэмэгдээгүй байсан ч урагш түрсэн мэт харагдах нөхцөл үүсдэг.

📊 Орчин үеийн хүмүүсийн хамгийн түгээмэл асуудлын нэг

Өдөржин компьютер, гар утас, машин, оффисын ажил…

Эдгээрийн улмаас хөдөлгөөн багасч, бөгтөр нуруу улам түгээмэл болжээ.

Судалгаануудын тоймоос харахад:

  • Насанд хүрэгчдийн дийлэнх нь өдөр бүр олон цаг суудаг.
  • Удаан суух нь урагш мөртэй, толгой урагшлах, бөгтөр байрлал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Гар утас, компьютерийн өмнө өнгөрөөх хугацаа их байх тусам буруу байрлалтай болох магадлал өсдөг.

Өөрөөр хэлбэл…

Таны асуудал зөвхөн өөх биш байж болно.

Яагаад гэдэс том харагддаг вэ?

Нуруу бөгтийхөд:

✅ Цээж доош унана.

✅ Хэвлийн урд хэсэг шахагдана.

✅ Аарцаг урагш эсвэл хойш хазайна.

✅ Хэвлийн булчин сулрана

Үүний улмаас хэвлий илүү унжсан мэт харагддаг.

Дэлхийн дасгалжуулагчид хамгийн түрүүнд юуг засдаг вэ?

Алдарт хүчний дасгалжуулагч Jeff Cavaliere (ATHLEAN-X) болон олон хөдөлгөөн засалчид нэг ижил зарчим хэлдэг.

"Posture changes appearance before fat loss does."
Зөв байрлал нь жин хасахаас өмнө ч хүнийг илүү гоолиг, өөртөө итгэлтэй харагдуулдаг.

Нуруугаа цэх байлгах нь зөвхөн сайхан харагдах биш… Таны тархи, сэтгэл зүй, өөртөө итгэх итгэлд ч нөлөөлдөг.

Цэх нуруутай хүмүүс:

✔ Судалгаагаар нуруугаа цэх, зөв байрлалтай байлгадаг хүмүүс өөрийгөө илүү итгэлтэй, эрч хүчтэй мэдэрч, ядаргаа болон сөрөг бодлыг бага мэдэрдэг тул зөв байрлал нь өөртөө итгэх итгэл, сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг.

✔ Судалгаагаар нуруугаа цэх байлгах нь амьсгалыг сайжруулж, хүзүү мөрний ачааллыг багасган, стрессийг бага мэдрэхэд тусалж, биеийг илүү тайван, эрч хүчтэй мэдрэхэд дэмжлэг үзүүлдэг.

✔Судалгаагаар цэх нуруутай хүмүүсийг бусад хүмүүс илүү өөртөө итгэлтэй, чадвартай, эрч хүчтэй гэж хүлээн авах хандлагатай байдаг.

✔ Нуруугаа цэхлэхэд жин өөрчлөгдөхгүй ч биеийн зөв байрлалын ачаар бэлхүүс нарийхан, гэдэс багатай, хүзүү урт, галбир илүү цэгцтэй харагддаг.

✔ Илүү өндөр мэт харагддаг.

✔ Хувцас илүү сайхан суудаг.

✔ Нуруугаа цэх байлгах нь уушгийг илүү сайн тэлж, амьсгалыг сайжруулснаар илүү их хүчилтөрөгч авч, биеийг сэргэг, дуу хоолойг илүү итгэлтэй байхад тусалдаг тул илтгэгчид, дуучид, тамирчид тоглолт, илтгэлийн өмнө хамгийн түрүүнд нуруу цэх болгож засдаг

Нуруугаа хэрхэн зөв тэгшлэх вэ?

1. Толгойгоо урагш биш дээш тат.

Толгойныхоо оройг тааз руу татаж байгаа мэт төсөөл.

2. Эрүүгээ бага зэрэг тат.

Энэ нь хүзүүг зөв байрлалд оруулдаг.

3. Мөрөө суллаж доошлуул.

Хүчээр арагш шахах хэрэггүй.

4. Цээжээ бага зэрэг нээ.

Нуруугаа хэт хотойлголгүйгээр.

5. Хэвлийн гүн булчингаа ажиллуул.

Хүйсээ бага зэрэг дотогш тат.

6. 40–60 минут тутам бос.

Хэдхэн минут алхах нь хангалттай.

7. Row, Face Pull, Plank зэрэг дасгал хий.

Эдгээр нь байрлалыг хадгалдаг булчингуудыг хөгжүүлдэг.

Корсет үнэхээр тус болдог уу?

Тийм. Корсет бол:

✔️ Нуруугаа илүү тэгш байрлалд барихад тусалдаг
✔️ Бүсэлхий, хэвлийг тогтвортой дэмжиж, цаашид унжиж суларч, урагш түрэхээс сэргийлнэ
✔️ Төрсний дараах булчингын голд үүссэн зайг нийлүүлэхэд тусалдаг
✔️ Хувцасны гаднаас гэдэс, хэвлийг илүү жигд, цэвэр харагдуулдаг.

✔️Дасгалын үр дүнд илүү сайжруулна

✔️ Дасгал, зөв суулт, зөв алхалтын хамт хэрэглэвэл илүү зөв байрлалыг дадал болгоход тусалдаг

Корсет нь нуруу цэх, мөр тэгш болгох, нуруу болон хэвлийг тогтвортой дэмжихэд тусалдаг. Ялангуяа удаан суух, удаан зогсох, ажил ихтэй өдрүүдэд нуруун дээр ирэх ачааллын бууруулж, өвдөлтөөс сэргийлнэ. Харин хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд дасгал, сунгалт, зөв суулттай хамтад нь хэрэглээрэй.

Нэмэлт: Өдөр бүр хийвэл өөрчлөлтийг мэдрэх 30 секундийн энгийн дасгал

Завсарлага авах, биеийн чилээгээ гаргах үедээ өдөрт хэдхэн удаа дараах байдлаар зогсоорой.

✅ Эрүүгээ тат.

✅ Мөрөө сулла.

✅ Цээжээ дэлгэ

✅ Хэвлээ бага зэрэг чангал.

✅ Өгзгөө үл ялиг агшаа.

✅ 3 удаа гүнзгий амьсгаа авч, гаргаарай

Нас ахих тусам булчингын масс багасаж нуруунд ирэх ачаалал ихсэж бөгтийж эхэлдэг ба хэвлийн хэсэг урагшаа түрж гардаг. Тиймээс нэн ялангуяа нас ахих тусам корсетыг зүүж хэвшээрэй 

Блог руу буцах

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлийг нийтлэхээс өмнө батлах шаардлагатайг анхаарна уу.