Нуруу, суганы арын овон товон харагдаж байгаа хэсэг өөх биш байж болзошгүй?

Нуруу, суганы арын овон товон харагдаж байгаа хэсэг өөх биш байж болзошгүй?

Суганы болон, нурууны арын овон товон хуваагдаж харагдаж байгаа хэсэг өөх биш байж болзошгүй? Хэт бариу эсвэл биед тохироогүй хөхний даруулга нь цээж, хавирга, суганы орчмын арьсны өнгөн хэсэгт байрлах тунгалгийн судсыг шахаж, тунгалгийн шингэний хэвийн урсгалыг удаашруулж хаван үүсгэж болзошгүй.

Тунгалгийн тогтолцоонд үзүүлэх нөлөө

  • Шингэний урсгал удаашрах: Цусыг зүрх шахаж эргэлдүүлдэг бол тунгалгийн шингэнд ийм төвлөрсөн шахуурга байдаггүй. Түүний урсгалд биеийн хөдөлгөөн, амьсгал болон эдийн зөөлөн хөдөлгөөн тусалдаг. Хэт бариу нарийн мөрөвч, арын татуурга, арьс руу шигдсэн төмөр тулгуурын байнгын даралт нь шингэний урсгалд саад болж болзошгүй.
  • Тухайн хэсэгт хаван, тавгүй мэдрэмж үүсэх: Урсгал саатвал шингэн хуримтлагдаж, суга болон цээжний орчим хөөж хавдах, хүнд оргих мэдрэмж төрж болно.

Хөхний даруулгаа хэрхэн сонгож, өмсөх вэ?

  • Арьс руу шигддэг хатуу төмөр тулгуураас зайлсхийх: Хатуу төмөр тулгуур нь суганы орчим болон хөхний эдэд даралт өгч болзошгүй.Тиймээс хөхний доод хэсэгт болон бусад хэсэгт ямар нэг төмөр оруулга байхгүй байвал сайн.
  • Өргөн артай, өөртөө тохируулан чангалж суллах боломжтой байвал тохиромжтой. Өргөн ар нь нуруу, далыг хувааж харагдуулахгүй, илүү мах товойж гарахгүй. Тунгалагын урсгалыг хуваахгүй ач холбогдолтой. 
  • Уян хатан, өөртөө тохируулан чангалж суллах боломжтой мөртэй байх
  • Амьсгалдаг, зөөлөн материалтай, ямар л холгох зүйлгүй  өдөржин өмссөн ч биед эвтэйхэн байх. 
  • Биеэ амраах: Амрах, унтах үедээ хөхний даруулгаа тайлах эсвэл сул майк, дотроо зөөлөн дэмжлэгтэй цамц, төмөр тулгуургүй тухтай даруулга сонгож болно.
  • Шаардлагатай үед эмчилгээний зориулалттай шахалт хэрэглэх: Мэс заслын дараах хаван эсвэл тунгалгийн хавантай бол мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж, шингэний урсгалыг дэмжих зориулалттай, зөв таарсан шахалтын хувцас сонгоорой.

Таны тунгалагын системийг дэмжих левчик үзэх доорх зураг дээр дараарай 

Блог руу буцах

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлийг нийтлэхээс өмнө батлах шаардлагатайг анхаарна уу.