Гэдэс биш, хавирганы доод хэсэг чинь товойгоод байгаа юм биш биз?

Гэдэс биш, хавирганы доод хэсэг чинь товойгоод байгаа юм биш биз?

Гэдэс биш, хавирганы доод хэсэг чинь товойгоод байгаа юм биш биз?

Хажуугаас авсан зургаа хараад “Гэдсээ татсан байхад яагаад дээд хэсэг нь урагшаа илт товойгоод байна аа?” гэж бодож байсан уу? Зарим хүнд хавирганы доод хоёр ирмэг урагш, гадагш товойж харагддаг. Ялангуяа цээжээ өргөж, нуруугаа хотойлгон зогсоход илүү тод анзаарагдана. Үүнийг rib flare гэж нэрлэх нь бий.

Гэхдээ товойж харагдах болгонд эрүүл мэндийн асуудал байна гэсэн үг биш. Энэ нь хэвийн ч байж болно. Хавирганы хэлбэр хүн бүрд өөр. Дийлэнхдээ төрсний дараа, эвсэл хэт таргалалтын дараа хавирга дэрвийлт үүсдэг. Мөн биеийн байрлал, амьсгал авч эсвэл гаргаж буй байдал хүртэл харагдах байдалд нөлөөлнө. Нуруу далийлттай үед ч мөн хавирганы дэрвийлт үүсэх боломжтой. Хавирга хооронд үүссэн өнцөг 110° -аас дээш бол хавирга дэрвийлттэй, ойролцоогоор 90° хавьцаа байвал нормал хэвийн гэж үзэх хандлагатай байдаг. Харин 90° -аас бага бол эрүүл мэндийн асуудал үүсэж болзошгүйг анхаарна уу. Тиймээс туйлшрахгүй, зөв зохистой хэмжээг барихад анхаараарай. Ингэснээр таны биеийн байрлал засагдах, зөв амьсгалах, гоо зүйд ач холбогдолтой. Шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмчид хандаарай

Өөр дээрээ яаж анзаарах вэ?

Толины өмнө хажуу талаараа зогсоод, гэдсээ зориуд таталгүй тайван амьсгалаарай.

  • Хавирганы доод хэсэг урагш товойж байна уу?
  • Цээжээ өргөхдөө нурууныхаа доод хэсгийг хэт хотойлгож байна уу?
  • Амьсгаа авах бүрдээ мөрөө өргөж байна уу?
  • Амьсгаагаа гаргахад хавирга чинь бага зэрэг бууж байна уу?

Биеийнхээ байрлал, амьсгалыг анзаарах замаар эхний ээлжинд дээрх аргаар шинжиж үзэж болно. Толинд харж байгаад амьсгалаа зөөлөн аваад гаргаад, дахин зөөлөн авахдаа гэдсээ татаад үзээрэй. Хавирганы доод эрмэгт хэдэн градусны өнцөг ойролцоогоор үүсэж байна вэ? Өнцөгийн хэмжээгээр баримжаа авч болно. Шаардлагатай бол нарийн шинжилгээг нарийн мэргэжлийн эмчээр оношлуулаарай.

Төрсний дараа яагаад илүү мэдэгддэг вэ?

Жирэмсэн үед хүүхэд өсөхийн хэрээр хавирганы хайрцаг тэлдэг. Энэ бол хэвийн өөрчлөлт. Төрсний дараа бие дахин өөрчлөгдөхөд зарим ээжид цээж, бэлхүүс нь өмнөхөөсөө өөр харагдаж болно.

Хавиргаа дэлгээтэй шүхэр шиг төсөөлөөд үзээрэй ☂️ Амьсгаа авахад тэлж, гаргахад агшина. Зорилго нь шүхрийг хүчээр «хаах» биш, энэ хөдөлгөөнийг чөлөөтэй мэдрэх юм.

Нуруу, амьсгалтай ямар холбоотой вэ?

Цээжээ байнга өргөж, нуруугаа хотойлгон зогсвол хавирга илүү товойж харагдаж болно. Амьсгаа авах бүрдээ мөрөө өргөдөг бол хүзүү, мөр ч амархан чангарах нь бий. Гэхдээ нуруу өвдөх, гэдэс товойх шалтгаан хүн бүрд өөр тул бүгдийг хавиргатай холбож болохгүй.

Гэртээ турших 5–7 минутын хөнгөн дасгал

Амьсгал, хавирганы хөдөлгөөн, биеийн байрлалаа мэдрэх замаар хавирганы ясны тэлэлтийг багасгах энгийн дасгалыг та бүхэнд санал болгож байна. Эдгээр дасгалууд нь энгийн, эхний шатны дасгалууд бөгөөд, бүрэн дүүрэн засахын тулд нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна уу.

1. Хэвтээд амьсгалах — 1–2 минут

Нуруугаараа хэвтэж, өвдгөө нугална. Алгаа хавирганы хоёр хажууд тавиарай. Хамраараа тайван амьсгаа авахад хавирга алганы доор бага зэрэг тэлж байгааг мэдэр. Амаараа аажуухан гаргахад буцаад агшиж байгааг анзаар.

Гэдсээ хүчээр татах, хавиргаа гараараа дарах хэрэггүй.

2. «Муур–үнээ» хөдөлгөөн — 5 удаа

Дөрвөн хөллөөд амьсгаа авахдаа нуруугаа зөөлөн хотойлгоно. Амьсгаагаа гаргахдаа нуруугаа зөөлөн бөхийлгөнө. Аль ч чиглэлд хүчлэхгүй; хөдөлгөөнөө амьсгалтайгаа уялдуулахад л анхаараарай.

3. «Хүүхдийн байрлал» — 4–5 тайван амьсгал

Өвдөглөөд өгзгөө өсгий рүүгээ ойртуулж, гараа урагш сунган тухтай хэмжээнд бөхийнө. Энэ байрлалд амьсгаа авахдаа нуруу, хавирганы ар хэсэг хэрхэн хөдөлж байгааг мэдрээд үз. Өвдөг, нуруунд тухгүй байвал алгасаж болно.

Дуусаад босохдоо цээжээ хэт өргөхгүй, нуруугаа хүчээр тэгшлэхгүйгээр өөрт тухтай байрлалаа олоорой. Дасгал хийх явцад өвдвөл зогсооно.

Корсет тусалж болох уу?

Галбиржуулах зориулалттай эрүүл мэндийн корсет нь таргалалт, төрөлтөөс үүдсэн хавирга тэлэлтийг хэвийн хэмжээнд оруулахад тусалдаг. Нуруу хэт хотойлтоос сэргийлснээр нуруу хэт хотойлтоос үүсэх хавирга дэрвийлтийг багасгаж харагдуулах ач холбогдолтой:

Бусад ач холбогдлууд: 

  • ДАРУУЛГА САЙТАЙ корсет нь гэдэс дарж, тайл гаргаж таныг гуалиг харагдуулах ба цаг хугацааны явцад ГАЛБИРЫГ БҮРЭН ӨӨРЧИЛДӨГ.
  • Төрсний дараах гэдэсний булчингийн голд үүссэн зайг нийлүүлэх, унжсан арьсыг агшаахад тусалдаг.
  • Нурууны мурийлт, суулт, өвдөлттэй үед нуруун дээр ирэх ачааллыг бууруулах, нурууг тэгшлэх ач холбогдолтой. Мөн нурууны бөгтөр засна. Ингэснээр таны биеийг цэгцтэй сайхан харагдуулдаг.
  • Эмчийн заавраар бөөр, нурууны эрүүл мэндийн шалтгаантай, бүс зүүх заалттай үед танд хэрэгтэй
  • Дасгал хөдөлгөөний үед бөөр, нурууг хамгаалах, дасгалын үр дүнг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой
  • Корсетыг өөртөө тохирсон зөв хэмжээгээр өмсөх нь өөрийн хэмжээнээс хэтрүүлэн их идэхээс сэргийлж ЖИН ХАСАХАД тустай
Хавирганы дэрвийлт засахад туслах галбиржуулах корсет үзэх:

Хувцас дотуур өмсөх корсет:  www.cora-corset.com/collections/colombia-heavy-duty

Хувцасны гадуур өмсөх корсет каталогоос зөвхөн Heavy Duty гэсэн загваруудыг үзээрэй:  www.cora-corset.com/collections/корсетон-бүс



Блог руу буцах

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлийг нийтлэхээс өмнө батлах шаардлагатайг анхаарна уу.